ЮнионПэй нь БНХАУ-ын WeChatPay QR кодыг дэмжих олон улсын 25 цахим хэтэвчийг идэвхжүүллээ



Хятад улс, Шангхай хот - Media OutReach Newswire - 2026 оны 2 сарын 2 - Тайландын жуулчин Нарий Шанхай хотоор аялж байх үеэрээ ойролцоох кофе шопоор үйлчлүүлсэн бөгөөд Тайландад ашигладаг байсан Кей Плас хэтэвчээ Олон улсын юнион пэй карттайгаа холбож, WeChatPay QR кодыг уншуулан маш хялбар аргаар төлбөрөө төлжээ.

Одоо БНХАУ-ын эх газруудад зорчиж яваа дэлхийн 11 улсын болон бүс нутгийн жуулчид Нарийгийн адил хялбар аргаар ухаалаг утсаа ашиглан төлбөрөө төлөх боломжтой болжээ. Олон улсын ЮнионПэй карт болон WeChatPay-ийн хамтралаар олон улсын 25-н Юнион пэй-тэй хамтарсан цахим хэтэвчүүдийг дэмждэг боллоо. Хэрэглэгчид зөвхөн өөрсдийн цахим хэтэвчиндээ Юнионпэй картаа холбон идэвхжүүлэхэд л хангалттай юм. Хэрэглэгчид WeChatPay болон ЮнионПэй QR кодыг уншуулснаар ресторан, дэлгүүр, нийтийн тээврийн хэрэгсэлд хүртэл төлбөр тооцоо хийх боломжтой юм. Мөн ямар ч нэмэлт аппликейшн татах шаардлагагүйгээр өөрсдийн улсын ашигладаг мөнгөн тэмдэгтээр төлбөрөө төлөх үед автоматаар Хятад улсын мөнгөн тэмдэгт болох Юань луу хөрвөх юм.

Дэмжигдэх олон улсын 25 цахим хэтэвчүүд Улс/Бүс нутгаар
Дэмжигдэх олон улсын 25 цахим хэтэвчүүд Улс/Бүс нутгаар

2024 оны 12-р сард хэрэгжиж эхэлснээсээ хойш тус хөтөлбөрийн хамрах хүрээ шат дараатайгаар өргөжсөөр байна. "ЮнионПэй"-тэй хамтран ажилладаг олон улсын цахим хэтэвчүүд уг сүлжээнд нэгдэх тус бүрд БНХАУ-ыг зорин ирж буй жуулчдын төлбөр тооцоо гүйцэтгэх нөхцөл илүү , таатай боломж бүрдэж байна.

ЮнионПэй-ийн 'Project Excellence' төслийн томоохон ололт

Энэхүү хамтын ажиллагаа нь ЮнионПэй-ийн "Project Excellence" төслийн томоохон ололт бөгөөд одоогоор Хятадын эх газраас гадна 37 улс орон, бүс нутгийн 200 гаруй цахим хэтэвчийг UnionPay карттай холбоод байна.

Мөн ЮнионПэй-с гадаадын жуулчдад зориулсан SplendorPlus Card картыг шинээр зах зээлд нэвтрүүлсэн нь аялагчдын хэрэгцээг бүрэн хангаж байгаа юм.

2025 оны байдлаар Хятадын эх газарт гадаадын ЮнионПэй цахим хэтэвчээр хийсэн QR кодын гүйлгээний тоо өмнөх онтой харьцуулахад 100% өсөж, гүйлгээний нийт дүн 75%-иар нэмэгджээ.


Hashtag: #UnionPay

The issuer is solely responsible for the content of this announcement.
ISSUER:

UnionPay International

CATEGORY:

Finance

READ IN:

English

PUBLISHED ON:

02 Feb 2026 04:30pm

Past Press Releases

MORE

Talk to Media OutReach Newswire today

CONTACT US NOW